
Ерөнхийлөгч Мишель Мартелли өнгөрөгч 2010 оны асар их хохирол учруулсан газар хөдлөлтийн гамшгийн дараа улс эх орноо дахин бүтээн босгохоор амлаж, энэ нь “Гайтигийн хувьд шинэ эхлэл байх болно” хэмээн мэдэгдэж байсан. Мөн түүний сонгуулийн хамгийн гол амлалт нь амьдралын өртөг болон сургуулийн төлбөрийг бууруулах тухай байжээ. Гэвч эсэргүүцэгчид түүнийг төсвийн мөнгийг гадаад орнуудын аялал, өөрийн тансаг хэрэглээндээ үрж дуусгасан гэж буруутгасан байна. Ерөнхийлөгчөө эсэргүүцэж жагсаад буй тэдгээр иргэд ирэх өдрүүдэд ч гэсэн Гайтигийн бусад хотуудад жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Ерөнхийлөгч Мишель Мартелли өнгөрсөн оны тавдугаар сард сонгогчдын 68 хувийн саналаар Гайтигийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. Түүнчлэн тэрээр олны дунд “Sweet Micky” нэрээр танил болсон дуучин хөгжимчин нэгэн юм. Гайти нь Карибын арлууд болон Доминикан улсуудтай хиллэдэг бүсдээ хамгийн ядуу буурай орнуудын нэг юм.