УБДС футзалын улсын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.03-нд нийтлэгдсэн

УБДС футзалын улсын аварга боллоо

МХБХ-ны 2010-2011 оны улирлын хөтөлбөрт багтсан хамгийн сүүлийн танхимын тэмцээн болох насанд хүрэгчдийн футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөж, аваргууд тодорлоо. Орхон аймгийн Эрдэнэт хотын “Хангарьд палас” спортын ордонд дөрвөн өдөр үргэлжилсэн тус тэмцээнд нийт 11 баг гурван хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай УБДС-ийн баг аваргын төлөө Б.Гансүх дасгалжуулагчтай “Хоромхон” багийг 11:4 харьцаатай хожиж, аваргалсан байна. Харин хүрэл медалийн төлөө “Сэлэнгэпресс” болон “Хүлгүүд” баг тоглоход 10:7 харьцаагаар Б.Чин-Оргил дасгалжуулагч “Сэлэнгэпресс” илүүрхжээ. Тэмцээний тэгш тоглогчоор УБДС-ийн П.Алтантулга тодорсон бол мөн тус багийн тоглогч Ц.Ганбаяр шилдэг хаалгачаар, “Хоромхон” багийн Х.Цэнд-Аюуш шилдэг довтлогчийн шагнал хүртсэн байна.

Тэмцээний дүн:

“А” хэсэг:
    Хангарьд            7:10      Халиун-Од
    Улаанбаатар       8:8       Сэлэнгэпресс
    Хангарьд            8:10      Улаанбаатар   
    Сэлэнгэпресс    11:5       Халиун-Од 
    Халиун-Од          8:14     Улаанбаатар 
    Сэлэнгэпресс    14:10    Хангарьд      

“В” хэсэг:
    Мазаалайнууд    4:6       Эрчим      
    Эрдэнэт             7:10      Хоромхон       
    Мазаалайнууд    5:3       Эрдэнэт      
    Хоромхон            5:3      Эрчим      
    Эрчим                 8:3      Эрдэнэт    
    Хоромхон           7:5       Мазаалайнууд

“С” хэсэг:
    УБДС                        7:9       Хүлгүүд    
    Соёмбын барсууд     2:16     УБДС           
    Хүлгүүд                    15:3     Соёмбын барсууд   

1/4 шигшээ:
    Сэлэнгэпресс     9:2       Мазаалайнууд
    Эрчим                2:3       УБДС 
    Хоромхон          11:5       Халиун-Од      
    Хүлгүүд             9:8        Улаанбаатар

Хагас шигшээ:
    Сэлэнгэпресс     6:9     УБДС          
    Хүлгүүд              5:9     Хоромхон   

Хүрэл медалийн төлөөх тоглолт:
    Сэлэнгэпресс    10:7      Хүлгүүд       

Аваргын төлөөх тоглолт:
    УБДС        11:4       Хоромхон

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж