Нигерт халдлага гарч, 20 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

Нигерт халдлага гарч, 20 хүн амь үрэгджээ

Нигерийн Кадуна мужийн Дого Дава тосгоны сүмд залбирал үйлдээд тарж явсан хүмүүс рүү буутай этгээдүүд гал нээснээс 20 хүн амь үрэгдсэн байна. Одоогоор халдлагын хариуцлагыг хүлээнэ гэж ямар нэгэн террорист бүлэглэл мэдэгдээгүй байгаа бөгөөд тосгоны дээрэмчид байх хэмээн таамаглаж байгаа аж. Гэрчүүдийн яриагаар хохирогчдыг сүмээс гарч ирэхэд багтай этгээдүүд автомат буугаар шүршсэн аж.

Орон нутгийн эрх мэдэлтнүүдийн мэдэгдсэнээр дээрэмчид халдлага үйлдэхээсээ өмнө цагдаа нар руу анхааруулга захиа илгээсэн ч үүнд ач холбогдол өгөөгүй гэнэ. Кадуна муж нь Нигерийн лалын шашинтнууд голдуу суурьшдаг умард хэсэг болон Христийн шашинтнууд давамгайлсан өмнөд хэсгийн дунд оршдог байна. Нигери улс нь Африкийн хамгийн их хүн амтай орны нэг бөгөөд Христийн шашинтнуудын тоогоор дэлхийд зургадугаарт бичигддэг. Гэвч лалын  “Боко Харам” зэвсэгт бүлэглэл Христийн шашныг устгаж, лалын шашны дүрэм журмыг тогтоохыг эрмэлздэг бөгөөд үе үе Христийн шашинт иргэд рүү халдлага дайралт хийдэг байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж