Морин хуурын чуулгын тоглолт хойшлогдлоо

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Морин хуурын чуулгын тоглолт хойшлогдлоо

Өнөөдөр улсын филармонид “Орчин цагийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээл” –ийн тоглолт болох байсан боловч уран бүтээлчид ерөнхийлөгчийн урилгаар ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсад энэ сарын 18-20-нд болох Монголын соёлын өдрүүдэд оролцохоор болжээ. Тиймээс тус тоглолт тавдугаар сар хүртэл хойшлогдсон байна. Тоглолтонд З.Хангал “Концертный увертюр”, Х.Алтангэрэл“ Нутгийн зүгт”, Б.Мөнхболд “Дуут төвөргөөн”гэх мэт орчин цагийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэх байсан бөгөөд эдгээр бүтээлүүд нь хэв маягийн хувьд орчин үеийн өрнийн хөгжмийн дэг цохивор хөгжмүүдийн бүрэлдэхүүнийг өргөн ашиглан ритм, хэмнэлийг гол болгон бичсэн нь тоглолтын онцлог байсан юм байна. Удахгүй Улсын филрамони тодорхой товоо зарлах юм.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж