Мавританы ерөнхийлөгч буудуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

Мавританы ерөнхийлөгч буудуулжээ

Мавританы Ерөнхийлөгч Мохаммед ульд Абдель Азиз өнгөрсөн бямба гаригт машинтайгаа аялж, буудлага хийж яваад хамгаалалтын цэргийн нээсэн бууны суманд өртөн шархатсан байна. Тэрээр үүнийг сансамсаргүй явдал байсан хэмээж, гарандаа хөнгөн шархатсан учраас амь насанд нь аюулгүй гэж мэдэгджээ. Одоогоор хэргийг цагдаагийнхан мөрдөн шалгаж байгаа бөгөөд эргүүл хамгаалалтын хоёр цэргийг баривчилаад байгаа юм байна. Өдгөө 55 настай Ерөнхийлөгч Мохаммед ульд Абдель Азиз нийслэл Нуакшот хотноо хагалгаанд орж, бууны сумыг авахуулсан ч өчигдөр Францийн цэргийн эмнэлэгт эмчлүүлэхээр тус улсыг зорьжээ. Тэрээр Франц руу нисэхээсээ өмнө иргэддээ хандан телевизээр биеийн байдал нь дээрдсэн гэж мэдэгдээд өөрийнх нь төлөө санаа тавьсан иргэддээ талархал илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч Мохаммед ульд Абдель Азиз 2008 оны цэргийн эргэлтээр төрийн эрхийг авч жилийн дараа Мавританы Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж