ГИХАЭГ 1882 тусгай дугаараар иргэдтэй холбогдоно

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

ГИХАЭГ 1882 тусгай дугаараар иргэдтэй холбогдоно

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар  /ГИХАЭГ/ нь иргэдэд  түргэн шуурхай үйлчлэх, хэрэгцээ шаардлагатай мэдээллийг нээлттэй ил тод хүртээмжтэй  байх зорилгоор 18-82 дугаарын тусгай утсаар зөвлөгөө өгч, иргэдийн санал бодлыг сонсон мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллаж  байна.

Шаардлагатай албан бичиг нэмэлт материалыг 70133457 факсаар хүлээн авах үйлчилгээг үзүүлэхээс  гадна албаны цахим хуудсаар иргэдээс ирсэн асуултад тухай бүр нь хариулт өгч, биеэр ирж үйлчлүүлсэн иргэдэд аман зөвлөгөө өгч  шаардлагатай бол фото зураг, бичиг баримтыг нь хуулбарлан өгөх үйлчилгээ үзүүлэх ажээ.

Тус газарт  нэг сарын хугацаанд дунджаар 2300  иргэн  утсаар мэдээлэл авчээ. Мөн биечлэн хандсан 600,  цахим хуудсаар 50 гаруй иргэнд мэдээлэл өгч ажиллажээ. Зөвхөн мэдээлэл зөвлөгөө өгөхөөс гадна гадаадын иргэдийн визийн зөрчлийн мэдээллийг ч ард иргэдээс авч тус газрын Хяналтын хэлтэст  хугацаа алдалгүй  мэдэгдэж, шуурхай шийдвэрлэж  ажиллаж байна.
 

                                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж