Анхаарал татсан Оросын бүс нутгийн сонгууль

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

Анхаарал татсан Оросын бүс нутгийн сонгууль

Аравдугаар сарын 14-ний өдөр Орост өргөн цар хүрээ орон нутгийн сонгууль боллоо. ЗХУ сарниснаас хойш анх удаагаа улс төрийн намын нэр дэвшигчид сонгогчдын гарын үсэг цуглуулах шаардлагагүй болж байгаа юм. Өрсөлдөөн ихтэй сонгууль тэр хэрээр анхаарал татлаа.

Хуулийг зөөлрүүлсэн ч…

ОХУ-д энэ жилийн эхний хагаст явуулсан улс төрийн шинэчлэлийг дараах Холбооны төвшний нэгдсэн санал хураалт аравдугаар сарын 14-нд болов. Өргөн цар хүрээтэй энэ сонгууль бүс нутгийн захирагчийн сонгуулийг сэргээж, оролцогч улс төрийн намуудын тоог ихэсгэн, нэр дэвшигчид сонгогчдын гарын үсэг цуглуулахгүйгээр сонгуульд оролцох боломжтой болсон гэдгээрээ онцлог.

Сонгуулийн ерөнхий хорооны мэдээгээр ОХУ-ын 70 бүс нутагт, таван бүсийн захирагчийн гэх мэт 4859 хэсгийн сонгууль болов.

2000 оноос хойш Оросын сонгуулийн бие даасан мониторинг хийж буй"Голос" холбооныхон сонгуулийн хууль зөөлөрсөн ч сонгууль нэлээд асуудал явагдлаа гэж үзэв. “Бие даан нэр дэвшигчдэд тэнцүү эрх олгосонгүй. Зарим газар нэр дэвшигчээр бүртгүүлэхийн тулд сонгогчдын гарын үсэг цуглуулах хэрэгтэй болж байлаа” гэж “Голос” мэдээлэв. Захирагчийн сонгуулийн хувьд “орон нутгийн шүүлтүүр” гэдэг нь том саад гараад байна. Үүнийг давахын тулд засаг захиргааны дэмжлэг авах хэрэгтэй болсныг шинжээчид сануулж байна.

Шинэ нэр дэвшигчид, шинэ намууд

Энэ удаагийн сонгуулийн онцлог нь шинэ системийг туршиж буйгаас гадна улс төрийн сонирхол өмнөх сонгуулиудынхаас илүү хүчтэй байлаа. “Жилийн өмнө төсөөлөхөд бэрх байсан үйл явдал өнөөдөр болж байна. Олон шинэ нэр дэвшигч, шинэ намууд гарч ирлээ. Ажиглагчдын идэвжилт гэсэн бас нэг моод гараад байна” хэмээн Transparency International байгууллагын Авлигын эсрэг судалгаа санаачлагын Оросын төвийн удирдагч Елена Панфилова ярьж байна.

Панфиловагийн дүгнэснээр бол сонгогчдын идэвх тийм ч өндөр байсангүй. “Сонгогчдын оролцоо бага байна. Хүмүүс сонгуулиас  залхсан гэсэн яриа сүүлийн үед газар авсан нь үүнд нөлөөллөө.  Үүний зэрэгцээ сонгогчид орон нутгийн сонгуульд нэг их ач холбогдол өгдөггүй. Өдөр тутмын амьдрал  орон нутгийн сонгуулиас хамаарна гэдгийг хүмүүс ойлгодоггүй нь бидний зовлон юм” гэж төвийн захирал гаслан ярьж байна. Гэхдээ сонгогчдын оролцоо өмнөх хоёр жилийнхээс давуу байсан гэж тэрээр хэлэв.

Гол өрсөлдөөн Химкид

Евгения Чирикова

Transparency International байгууллагын төлөөлөгчийн хэлснээр Москва орчмын Химкийн сонгууль хамгийн учир битүүлэг  үйлдлийн нэг болох гэнэ. Хотын даргын төлөө 16 нэр дэвшигч бүртгүүлснээс хоёр нь сая нэрээ татсан. Хотын мэрийн үүрэг гүйцэтгэгч Олег Шахов, "Ногоонтны эвсэл -Ардын намын" тэргүүн Олег Митволь, Химкийн ой хамгаалах хөдөлгөөний лидер Евгения Чирикова нар ширүүн өрсөлдөж буй. Шинжээчид Шаховт засаг захиргааны нөөц үйлчилж байгаа ч ажиглагчдын үйл ажиллагаа хүчтэй байх болно гэж үзэж байгаа юм.

Мэрийн үүрэг гүйцэтгэгчийн эсрэг нэр дэвшигчид сонгуульд ул суурьтай бэлтгэсэн. Гэхдээ л сонгуулийн будлиан гарч болзошгүй гэж үзэж буй. Үйлдвэр албан газруудад бөөнөөр санал авах ажлыг зохион байгуулах, сонгогчдыг бөөнөөр зөөн олон цэгт санал өгүүлэх, саналын хуудасны гэрэл зургийг удирдлага нь шаардах зэрэг  зөрчил гарна гэж Олег Митволь яриад нутаг дэвсгэрийн сонгуулийн хороодод ажиллаж байгаа хүмүүс нь засаг захиргаанаас хамааралтай үйлдэр албан газрынхан байгаа гэж онцлов. Зөрчил гаргуулахгүйн тулд Митволийн нам Химкийн районы 72 хэсэгт а 300 хүнийг ажиглагчаар ажиллуулж байгаа юм. 

Жишээлбэл, Евгения Чириковагийн штабын тэргүүн Николай Ляскин санал хураах байр бүрт дөрвөн ажиглагч болон, жолооч, хуульч, зураглаач шуурхай хэсгүүдийг ажиллуулна гэсэн юм. Биднийг дэмжиж байгаа Борис Немцов мэтийн улстөрчид энэхүү хэсэгт ажиллах хүсэлтээ гаргасан гэж тэрээр ярив. Шуурхай хэсгүүд нь “морин тойруулга” гэсэн нэртэй сонгогчдын нэг цэгээс нөгөөд нь зөөн санал өгүүлдэг ажиллагааг зогсоох зорилготой ажээ.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж