Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Уул уурхайн салбарын стратеги үнэлгээг Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилгын хүрээнд туршигдсан механизмыг ашиглах байдлаар шийдвэрлэх боломжтой” гэж үзэж байгаагаа уулзалтын эхэнд онцлов.
Дэлхийн банкны Байгаль орчны засаглалын багийн ахлагч Фернандо Лоаяза хэлэхдээ “Уул уурхайн талаар төр засаг, орон нутаг, иргэд нэгдсэн нэг ойлголттой болох нь хамгийн чухал зүйл. Дэлхийн банк Монгол Улсад уул уурхайн салбар хэрхэн хөгжиж байгаа талаар судалгаа хийж байна. Хөдөө орон нутгийн иргэд малын бэлчээрээ уул уурхайн компанид алдаж байна гэсэн бол хотын иргэд уул уурхайгаас ашиг хүртэн 1072 ширхэг хувьцаагаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байсан. Энэхүү судалгааны дүнг удахгүй танилцуулах болно” гэлээ.