Жуковын замыг 10 сарын 20-нд нээнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.14-нд нийтлэгдсэн

Жуковын замыг 10 сарын 20-нд нээнэ

Жуковын хөшөөний урд уулзвараас Кино үйлдвэрийн уулзвар хүртэлх авто замын  хойд урсгалын хөдөлгөөнийг аравдугаар сарын 20-ны 07:00 цагт нээх юм байна. Кино үйлдвэрийн уулзвар хүртлэх 480 метр замын хойд урсгалыг хааж, борооны ус зайлуулах шугам, цахилгаан ба холбооны сэтэлгээ, хоёр үе асфальтбетон хучилтын ажил хийж байгаа юм.  

Нийт уртдаа 4.5 км уг зам нь Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон – Чулуун овоо – Тролейбусны эцсийн буудал хүрдэг. Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа зам барилгын ажлыг “Ялгуусан” ХХК он дамжуулан гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ онд багтаан Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.3 км авто замын зорчих хэсгийн шинэчлэлтийг хийхээр төлөвлөсөн аж. Харин ирэх жилд Офицеруудын ордноос Тролейбусны эцэс хүртэлх үлдсэн 2.2 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил болон замын нийт 4.5 км уртад явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэх юм байна.

Энэхүү замыг анх 1987 онд Тролейбусны 1-р шугамын ээлжээр барьж ашиглалтад оруулсан байдаг аж. Түүнээс хойш их засвар хийгдээгүй учраас бүтцийн эвдрэлд орсон, зөвхөн урсгал засвар буюу нөхөөс, заадас засварын ажил зэргийг л хийдэг байжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж