
Зарим аймаг, дүүргүүдэд цахим үнэмлэхгүйгээс хүсэлтээ гаргаж чадаагүй байгаа иргэд цөөнгүй байгаа аж. Иймд Иргэний цахим үнэмлэхийг улсын хэмжээнд энэ сарын 25-ны дотор харьяа хэлтсүүдээр дамжуулан иргэдэд олгох ажлыг яаралтай зохион байгуулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржид үүрэг болголоо. Мөн хүүхдийн мөнгө олгох арга хэмжээг нийт иргэддээ чирэгдэлгүй, олон шат дамжлагагүй олгоход анхаарч ажиллахыг Засгийн газрын тэргүүн анхааруулав.
Б.МАРАЛ