Нээлттэй сонсгол хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.03-нд нийтлэгдсэн

Нээлттэй сонсгол хийнэ

УИХ-ын нэгдсэн чуул­­­­ган эхэлсний дараа УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос салбарын гурван яам буюу Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны ажлын тайланг сонсохоор болжээ. Түүнчлэн  Хөдөлмөр эрх­­­лэл­тийг дэмжих жи­лийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулаад Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрдэс баялаг эрчим хүчний яамных­ныг урьж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд хийж байгаа ажлын талаар нээлттэй сонсгол хийхээр ч төлөвлөөд байгаа аж.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж