Монголын волейболын холбооноос “Витафит” компанитай хамтран залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Гоё кап” нэртэйгээр аравдугаар сарын 5-12-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгууллаа. Тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй таван багийн тамирчид өрсөлдөж, медальтнууд өчигдөр тодорсон байна.
Тэмцээний дүнг танилцуулъя.
Эрэгтэй:
Алт: ХААИС-ийн баг
Мөнгө: “Хасу мегастарс”
Хүрэл: “Тэнүүн Огоо”
Эмэгтэй:
Алт: “Уурхайчин”
Мөнгө: “Тэнүүн-Огоо” I баг
Хүрэл: “Тэнүүн-Огоо” II баг
Тэмцээний шилдгүүдийг танилцуулбал,
Шилдэг довтлогч: эмэгтэй н.Үнэнтуяа (Тэнүүн-Огоо), эрэгтэй Э.Сайханбаатар (Тэнүүн-Огоо)
Шилдэг хамгаалагч: эмэгтэй Амартүвшин (Тэнүүн-Огоо), эрэгтэй Т.Одмаа (Уурхайчин)
Шилдэг давуулагч: эмэгтэй Наранцацрал (Тэнүүн-Огоо), эрэгтэй Ганзориг (ХААИС)
Шилдэг холбогч: эмэгтэй Ганзориг (Уурхайчин), эрэгтэй Б.Наранбаяр (ХААИС)
Тэгш тоглогч: эмэгтэй Г.Буянжаргал (Уурхайчин), эрэгтэй н.Цэрэнбаатар (Хасу мега старс)
Шилдэг дасгалжуулагч: Б.Мөнхнаран (Тэнүүн-Огоо)
Шилдэг шүүгч: Ш.Мөнхдэлгэр
Т.МАША