Египетчүүд төрийн тэргүүнээ эсэргүүцэн жагсав

Хуучирсан мэдээ: 2012.10.13-нд нийтлэгдсэн

Египетчүүд төрийн тэргүүнээ эсэргүүцэн жагсав

Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси болон “Мусульманы ахан дүүс” хөдөлгөөнийг эсэргүүцсэн жагсаал өчигдөр тус улсын нийслэл Каир хотын Тахририйн талбайд болжээ. Жагсаалд оролцогчид одоогоос гурван сарын  өмнө сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн бодлогод сэтгэл дундуур байгаа бөгөөд түүнийг үүрэгт ажилдаа томилогдсоноос хойш өнгөрсөн гурван сарын хугацаанд өмнөх ерөнхийлөгч, дарангуйлагч Хосни Мубаракийн олон арга барилыг давтаж байна хэмээн шүүмжилж байгаа юм. Эсэргүүцлийн жагсаал эхэндээ цагдаа нарын хяналтад байсан ч сүүлдээ эмх замбараагүй, үймээн болон хувирчээ. Энэ үеэр жагсаалд оролцогчдоос 100 гаруй хүн гэмтсэн байна.

Жагсагчдын дунд эсэргүүцэгчдээс гадна Мурси болон Мусульманий ахан дүүс хөдөлгөөнийг дэмжигчид ч байсан гэнэ. Ардчилсан сонгуулиар ард түмний итгэл хүлээлгэсэн ерөнхийлөгч Мурси өнгөрч буй долоо хоногт үүрэгт ажлаа сонгогдсоноос хойш 100 хоногийн ажлаа дүгнэн ард түмэндээ хандан мэдэгдэл хийсний дараахан ийнхүү эсэргүүцлийн жагсаал болсныг олон улсын эх сурвалжууд онцолж байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж