
Иргэд нийтдээ банкинд 4,6 их наяд төгрөгийн хадгаламжтай байдаг ч түүний 97 хувь нь цөөхөн хэдэн хүний хадгаламж ажээ. Тиймээс их хэмжээний хадгаламжтай, тэр хэрээрээ өндөр хүү авдаг иргэдэд татвар ногдуулахаар болоод байна. Ам.долларын хадгаламжид энэ удаа татвар ногдуулах талаар яриагүй юм.
Зарим гишүүд “Тэрбум төгрөгийн хадгаламжтай хүн хадгаламжаа олон банкинд хуваан хадгалуулж татвараас зайлсхийх боломжтой. Бас төгрөгөө ам.доллар болгон хадгалуулахыг үгүйсгэхүй” гэж байлаа. Сүүлийн үед ам.долларын хадгаламж өсөх хандлагатай байгаа юм байна. Төсвийн төслийн дараа дараагийн хэлэлцүүлгээр эдгээрийг авч хэлэлцэхээр болоод байна.
Д.ОЮУН