
ил боллоо
Авлигатай
тэмцэх газар /АТГ/-ын дарга, дэд дарга, гүйцэтгэх албаны дарга нар
Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс 2-2.4 жилийн ял сонсон Ганцхудаг
дахь урдчилан хорих төвд хоригдоод буй. Тэдний асуудлыг шийдэхээс нааш
дараагийн удирдлагыг томилж болохгүй. Энэ зуур Авлигатай тэмцэх газрын
ажил цалгардах уу гэх асуулт үүсээд байгаа. Яг одоогийн нөхцөл байдлын
талаар Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг хянах ёстой Олон нийтийн
зөвлөлийн гишүүн Ж.Батзандантай ярилцлаа. Тэрбээр мөн “Эрдэнэс
Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд Тавантолгой, Оюутолгойн
талаар үе үе цочмог мэдэгдэл хийдэг. Гэхдээ энэ удаад бид түүнтэй зөвхөн
АТГ-ын асуудлаар ярилцсан юм.
-АТГ-ын дарга нар анхан шатны шүүхээс ял сонслоо. Та Олон нийтийн зөвлөлийн гишүүний хувьд юу гэж үзэж байна вэ?
-Ямар
ч байсан сүүлийн үед АТГ-т салхи орж дотоод ялзрал нь ил боллоо. Үүнд
Олон нийтийн зөвлөлийн оруулсан хувь нэмэр асар, их байгаа. Ямарч төсөв
хөрөнгөгүй хэрнээ Олон нийтийн зөвлөл /ОНЗ/ сайн ажилласан. Цаашид
авлигатай тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, авлигын газрын
зургийг тодорхой гаргах, нарийвчилсан дүн шинжилгээ хийх, авлигын эсрэг
урт хугацааны тогтвортой бодлого гаргах зайлшгүй шаардлагатай. Гол нь
авлигатай тэмцэнэ гэдэг нь авлига үүсэх орчин нөхцөл, үндэс суурийг л
арилгахад чиглэх ёстой.
-АТГ-ын дарга нар Ганцхудагт
хоригдож байна. УИХ-ын дарга тэдний оронд үүрэг гүйцэтгэгч, түр дарга
томилохгүй гэсэн. Хэрэг шийдэгдэх хүртэл АТГ-ын үйл ажиллагаа хэвийн
байж чадах уу, ажил нь цалгардахгүй юу?
-Олон нийтийн зөвлөл
АТГ-ын өдөр тутмын дотоод үйл ажиллагаанд хутгалддаггүй, хөндлөнгийн
хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага. АТГ-ын удирдлагуудыг халах,
солих шаардлагатай гэсэн үндэслэл бүхий захидлыг бид жил гаруйн өмнө
Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад илгээж байсан. Харин одоо АТГ-ын ажлыг
цалгардуулахгүй байхыг, шинэ удирдлагуудыг нь яаралтай томилж ажилд нь
оруулах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлж байгаа.
-Тэдний ажилчдаа тагнаж чагнасан асуудлыг Олон нийтийн зөвлөл мэдэж байсан юм уу?
-Олон
Нийтийн Зөвлөлд иргэд янз бүрийн хүсэлт мэдээлэл, өргөдөл гомдол байнга
ирүүлдэг. АТГ тухайн хэрэг болон түүнтэй холбогдох асуудлыг хэрхэн
шийдвэрлэж байгаад бид мониторинг хийж байгаа. Харин ажилчдаа тагнасан,
чагнасан асуудлын талаар бол бидэнд тодорхой мэдээлэл алга. Энэ нь
тусгай хуулиар зохицуулагддаг учраас хууль хяналтын байгууллагууд
өөрийн онцгой эрх мэдлийнхээ хүрээнд олж илрүүлсэн тухай сонссон. Эцсийн
дүнг шүүх л гаргана.
-АТГ-ын ажилтнуудыг янз бүрээр
дарамталдаг учир ажилтнууд нь өөрсдөө хамгаалалт хүсч, утсаа чагнуулах
хүсэлт тавьдаг гэж сонссон. Энэ үүднээс тагнаж чагнасан байж болох уу?
-Хүнийг хүссэнийх нь дагуу тагнаж чагнах тухай хуулийн заалт байхгүй. АТГ тийм үйлчилгээг үзүүлдэггүй.
-Ч.Сангарагчаа
дарга “Миний зөвшөөрөлгүй манай ажилтныг баривчлах ёсгүй” гэж хэлж
байсан. Гэтэл дарга нь өөрөө хоригдчихлоо.Үүнийг хууль зөрчсөн гэх юм?
-Жирийн
иргэдийг бол мянга мянгаар нь баривчилж хорьж болдог, дарга нар, эрх
мэдэлтнүүдийг болохоор шалгаж болдоггүй нийгэм юм уу. Хууль хүн бүрт
адил тэгш үйлчлэх ёстой. Хууль, шүүхийн өмнө эрх мэдэлтэн, энгийн иргэн
хоёр адил тэгш эрхтэй шүү дээ.
-Авлигатай тэмцэх газрын
ажилтны аливаа үйлдлийг газар дээр нь илрүүлээгүй бол баривчлах ёсгүй
гэж хэлээд байгаа юм биш үү. Хуулийн зохицуулалт нь ямар байдаг вэ?
-Тийм
хуулийн заалт байхгүй. АТГ-ын ажилтнууд УИХ-ын гишүүд шиг халдашгүй
дархан эрх эдлэхгүй. Ер нь ардчилсан нийгэмд аливаа хууль иргэний эрхийг
л хамгаалахад чиглэдэг болохоос эрх мэдлийг дархлаажуулахад
чиглэдэггүй.
-АТГ-ын даргыг шалгаж, Ганц худагт хорьсон нь хууль бус үйлдэл гэж зарим хуульч хэлсэн байна лээ. Таны бодлоор…?
-Би
тэгж бодохгүй байна. Прокурор, шүүх байгууллага хийх ёстой ажлаа л хийж
байна. АТГ-ын дарга нарыг, УИХ-ын гишүүдийг шалгаж болохгүй гэсэн
хуулийн заалт байхгүй. Манай нийгэмд шударга ёс ус, агаар мэт дутагдаж
байна. Шударга ёсыг шүүх, прокурорын байгууллага л бий болгох үүрэгтэй
шүү дээ.
-АТГ улс төртэй хутгалдсан учир дарга нарыг нь хомроголон ял оноосон байж болох уу?
-Би тэгэж бодохгүй байна. Харин авлигатай тэмцдэг бус тэнцдэг тогтолцоог нь нурааж байна.
-Мөрдөн
шалгах хэлтсийн дарга байсан Э.Амарбатыг тагнаж чагнасан болохыг
тогтоосон гэдэг. Гэтэл Э.Амарбат энэ удаагийн шүүх хуралд хохирогчоор
оролцоогүй нь олны анхаарлыг татаж байна…?
-Шүүхийн
эцсийн шийдвэр гараагүй байхад хэн нэгэн урьдчилсан дүгнэлт хийх нь
зохимжгүй. Бид шүүх засаглалдаа хүндэтгэлтэй хандаж сурмаар байгаа юм.
-Бас
түүнийг авлигын хэрэгт өөрөө холбогдсон, бас түүний өрөөнөөс тагнаж
чагнах төхөөрөмж олдоогүй гэх мэдээлэл хэвлэлд гарсан байна лээ?
-Мөрдөн байцаалтын нууцад хамаарах асуудал байна. Үүнийг түүний өмгөөлөгчөөс нь асуух хэрэгтэй байх.
-АТГ-ын удирдлагууд муу ажиллаад байна уу эсвэл авлигачдын бусармаг үйлдлээс болоод нэр хүнд нь унаад байна уу?
-АТГ
хэрхэн ажиллаж байсныг олон судалгааны дүнгээс харж болно. Тааруухан л
үнэлгээ гарсан байна лээ. Гэхдээ АТГ-ын хийж бүтээсэн олон ажлыг
үгүйсгэж болохгүй. Ч.Сангарагчаа даргад алдаа байсан эсэхийг шүүх
тогтооно. Түүний хийсэн ажил, АТГ-ыг хөл дээр нь босгохын төлөө оруулсан
хувь нэмэр, хийж бүтээсэн ажлыг нь бас үнэлэх хэрэгтэй шүү дээ. Туйлын
сайн хүн, туйлын муу хүн гэж хаана ч байхгүй.
-Тэд бас
төсвийн хөрөнгө зориулалт бусаар зарцуулсан гэх хэрэгт холбогдсон.
Төсвийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгааг ОНЗ хянах ёстой юм биш
үү?
-Энэ асуудлыг олон сарын өмнө ОНЗ гаргаж тавьсан. Хэрэв
АТГ алдаагаа бага дээр нь засч ОНЗ-өө сонссон бол асуудал ингэж
хүндрэхгүй л байсан болов уу.
-Анхны дарга нь зуурдаар амь
насаа алдаж, дараагийн дарга нь Ганцхудагийн хаалга татлаа гээд л АТГ-ыг
хаа сайгүй болох бүтэхгүй хүмүүс цугласан мэтээр ойлгож байна.
Ч.Сангарагчаа нарын хэрэг эцэлэн шийдэгдлээ гэхэд энэ газрыг хэн удирдах
вэ гэдэг нь их сонин. Авлигатай тэмцэх зоригтой хүн олдох болов уу?
-Монголд
олон сайн шударга, хуульч бий. АТГ дотор ч чадвартай олон сайн боловсон
хүчин бий. АТГ-ын ажлыг бүхэлд нь харлуулж болохгүй. Авлигатай тэмцэх
нь яав ч амархан ажил биш. Урт хугацаа шаардсан хүнд бэрх ажил. АТГ-т
боломж олгох хэрэгтэй. Улстөрчид аль болох АТГ-аас хол байвал сайн.
Бидний хамгийн том алдаа бол мэргэжлийн ажлыг мэргэжлийн бус хийдэгт л
байгаа юм шүү дээ.
-АТГ албан тушаалтантай холбоотой
хэргийг шалгахдаа эхлээд албан тушаалаас нь чөлөөлөх албан шаардлага
тавьдаг. Гэтэл тухайн хүн шүүхээр гэм буруутай болох нь тогтоогдоогүй
байхад шүүхийн ажлыг булааж хийгээд байгаа мэт ойлголт төрж байгаа юм л
даа?
-Тантай санал нэг байна. Манай нийгмийн тогтолцоо үндэс
сууриараа л гажуудсаны нэг илрэл шүү дээ. Тогтолцоогоо өөрчилж чадахгүй
болохоороо хүмүүс бие биенийгээ л буруутгадаг. Эцэст нь бүгдээрээ,
нийгмээрээ л хохирдог. Энэ бол батлагдсан онол. Ер нь манай нийгэм, бид
бүгд солиорол, галзуурлын дээд түвшинд амьдарч байна. Үнэт зүйл, зарчим
гэдэг зүйл алга болсон. Хууль, эрх зүйт ёс бүхэлдээ дампуурсан. Ямар ч
сайн хүнийг адгийн муу хүн болгож болдог, ямар ч гэм хэрэгтэн шударга
ёсны дүрд хувирч болдог ийм л нийгэмд бид амьдарч байна шүү дээ. Үүнийг
өөрчлөх ёстой гэж мөн ч олон жил ярьж байна даа, хөөрхийс.
ПОРТАЛ ВЭБСАЙТ ХЯМД ЗАРНА УТАС 99695577 2011-04-03 182.160.15.18
ПОРТАЛ ВЭБСАЙТ ХЯМД ЗАРНА УТАС 99695577 орой залгана уу
Зочин 2011-04-03 182.160.41.133
Batzandang bid demjij yavdag tsaashid ch demjikh bolnoo
soliorol galzuural 2011-04-03 202.55.191.22
Manai niigem soliorol galzuurliin deed tuvshind baina gejeeEne niigmee ERUULJUULEHSEN deeTaminee Mungenii uls tur hiiheer hunii oyun uhaan zolios boldog gej merged aidsan baidag Mongolchuudiin uhaanii nud tag sohorchee Hun sudlaliin DrBatsuuri guai ED hurenge idej uuh heregleenii shunal ni huniig ADGUUS bolgoson baina gej unen helsen baina Dorjgotov guai shudtei tulam olshirson gej bichsen baisan shuu Muhel sos
Зочин 2011-04-03 182.160.23.131
ZVITEI
Зочин 2011-04-03 202.179.10.110
xamgiin adgiin argaar mungu oldog n**** bol Batzanda Magnai nar xugiin nowshinuud
çî÷èí 2011-04-03 182.160.53.156
Áàòçàíäààí Òà ººðºº ÀÒÃ-ûí äàðãà áîëîîä Ýíõáàÿðààñ ýõëýí òºðººñ òºðñºí òýðáóìòýí àâëèã÷äûã øàëãààä ¿ç¿¿ëýýä ºãºº÷ Ìàãíàé òà 2-îîñ ººð òýãæ õºäëºõ çîðèãòîé ààâûí õ¿¿ Ìîíãîëä îëäîõã¿é áàéíà ø¿¿ÀÒÃ-ò óã íü ãàéã¿é ìºðäºã÷èä áàéäàã ÷ äàðãà íàðòàà áàðèãäààä õºäºëæ ÷àääàãã¿é þì áèëýý
Зочин 2011-04-03 182.160.27.218
Batzandaaan chi jagsaal tsuglaan mongoor zohion baiguulj hagartlaa bayajsan sh dee Uneheer chi shudarga bol uls turchduus avsan hahuuliinhaa mongiig gargaj hel l dee
Зочин 2011-04-03 124.158.68.115
Үүнийг өөрчлөх ёстой гэж мөн ч олон жил ярьж байна даа хөөрхийс
hk 2011-04-03 124.158.68.115
АРГАГҮЙ Л ТӨСВИЙН ХУВАЛЗНУУД СЭТГЭГДЭЛ ИХ БИЧДЭГ НЬ ХАГАС БҮТЭН САЙНД МЭДЭГДЭХ ЮМ
Зочин 2011-04-03 119.40.102.31
ATG dargiig barivchluulsan baatar gej ooriigoo zarlasan bna daa Hogiin shaaruud l ingedeg yum
www.terguun.net 2011-04-03 203.169.52.117
Помогите Нам 2 МУСК
Зочин 2011-04-03 182.160.11.12
ЗӨВ ЯРЬЖ
Зочин 2011-04-03 182.160.11.12
ЗӨВ САЙН Л ЯРЬСАН БАЙНА АМЖИЛТ
Батзанданд 2011-04-03 202.170.68.130
Батзандан мэтийн шинэ цаг үеийн залуус улсаа аварч шинэ цаг үеийг авч ирнэ Муу туршлагаас Сайн Онол дээр Муу туршлага гэж коммунизмийн үеийн хүмүүсийн туршлага улсын ирээдүйд саад болж 20 жил гацаалаа Сайн ОНОЛ гэж баруунд эрдэм сурсан залуус одоо сурсанаа харуулж улсаа Хөгжилийн дээд шатанд гаргах хэрэгтэй Ингэх нь нийгэмийн захиалга 1930-аад онд баруунд суралцсан сэхээтэнүүд хэлмэгдэж шоронд орж байсан ч Нийгэмээ соён гэгээрүүлж байлаа
tsetseneee 2011-04-03 49.0.155.143
otgoo sain bna shdee sain yariltlsaga hiisen bna amjilt husii mundag shuu
mmm 2011-04-03 202.179.20.192
muu gulug olon ym hutsaj bnaa