МАН-ын гишүүд тамхины хяналтыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүд тамхины хяналтыг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжээд 89 хувийн саналаар дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлээ.

Одоо чуулганы хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулж, хэлэлцэж байна.  Тамхи үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахгүй гэсэн заалт энэ хуульд туссан байна. Хуулийг хэлэлцэж байх үед МАН-ын гишүүд хурлыг орхин, картаа сугалан гарлаа.
Үүнийг УИХ-ын дарга З.Энхболд “Энэ хуулийг хэлэлцэж байх үед МАН-ын гишүүд картаа сугалж, тамхины хуулийг эсэргүүцэж байна” гэлээ.  Мөн тэрээр хэрэв тамхины хуулийг дэмжиж байгаа бол УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохыг хүслээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж