“Honda” эвхэгддэг цахилгаан дугуйгаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

“Honda” эвхэгддэг цахилгаан дугуйгаа танилцуулав

“Honda Motor” компанийн бүтээсэн YikeBike нь эвхэгддэг, зөөврийн, гадаад үзэмж сайтай унадаг дугуй юм. Цахилгаан хөдөлгүүрийнхээ тусламжтайгаар 25 км/цаг хүртэл хурдлах энэхүү дугуйны баттерейг бүрэн цэнэглэсэн нөхцөлд 10 км замыг туулах хүчин чадалтай ажээ. Шаардлага гарвал хэрэглэгч дугуйгаа эвхээд, тусгай зориулалтын үүргэвчээр нь нуруундаа үүрээд явах боломжтой гэнэ. Сонирхуулахад, YikeBike нь 10 км жинтэй юм. Дугуйны баруун гар талын бариулд хурдасгагч, харин зүүн талын бариулд тоормоз байрлах ба урд хэсэгт гэрэл, харин хойд талд дохиог байрлуулжээ. Харин тэдгээрийг мэдрэгчтэй дэлгэцээр тун хялбар удирдах гэнэ. Ирэх зургадугаар сард худалдаанд гарах YikeBike 4700 ам.долларын үнэтэй юм байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж