Польшийн Гадаадын иргэдийн асуудал эрхлэх албатай хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Польшийн Гадаадын иргэдийн асуудал эрхлэх албатай хамтарна

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх  газрын дарга Б. Пүрэвдорж Бүгд найрамдах Польш Улсын Гадаадын иргэдийн асуудал эрхлэх албаны даргыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтад ГИХАЭГазраас Дарга Б.Пүрэвдорж, дэд дарга Б.Цолмон нарын албаны хүмүүс, Польшийн Гадаадын иргэдийн асуудал эрхлэх албаны дарга Рафаль Рогала (Rafał Rogala), Хилийн албаны Гадаадын иргэд хариуцсан хэлтсийн дарга Андрей Якубачек (Andrej Jakubaszek) нар оролцов. ГИХАЭГазрын дарга Б.Пүрэвдорж Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын хүрээнд тус Газарт хийгдэж буй өөрчлөлт, цаашдын  үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав.  Түүнчлэн ГИХАЭГазрын даргын туршлага судлах томилолтыг зохион байгуулах, Гадаадын иргэдийн болон Хилийн албаны үйл ажиллагаатай танилцах, 2010 оноос хойш харилцан санал солилцож буй Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах боломжтой эсэх, мэргэжилтэн/эксперт солилцох, сургалт зохион байгуулах зэрэг асуудлаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцжээ.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж