Арьс ширний үйлдвэрүүдийг хаалаа

Хуучирсан мэдээ: 2011.04.03-нд нийтлэгдсэн

Арьс ширний үйлдвэрүүдийг хаалаа

“Харгиа” цэвэрлэх байгууламжийн техник хэрэгслийг шинэчлэхтэй холбоотойгоор арьс ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр  зогсоохоор болжээ. Тус цэвэрлэх байгууламж нь 1972 онд байгуулагдахдаа арьс ширний таван үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх хүчин чадалтайгаар баригдсан байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 28 үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэж байгаа аж. Тиймээс 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа энэхүү үйлдвэрийн техник, технологийг шинэчлэхээр болсон байна. “Харгиа”-д нэг тэрбум 700 сая төгрөгийн өртөг бүхий хөрөнгө оруулалтыг “Сант хаан” компани эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хийх гэнэ.

Ж.ГЭГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж