Уран зохиолын Нобель Дундад улсад

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Уран зохиолын Нобель Дундад улсад

Энэ жилийн уран зохиолын салбарын Нобелийн шагналыг Хятадын зохиолч Мо Янь авлаа. Нобелийн хороо түүний үргэлжилсэн үгийн уран зохиолыг “мансуурлын реализм” гэж нэрлэв. Учир нь түүний бүтээлд ардын үлгэр, түүх ба орчин үе хутгалдан  эвсэлддэгээрээ онцлог.
Уран зохиолын Нобельтоны жинхэнэ нэр нь Гуань Мое. Харин Мо Янь буюу “Дуугүй бай” гэсэн нэрээр зохиолоо бичдэг. Өөрийнх нь нэгэн удаа хэлснээр, тэрээр анхны зохиолоо бичиж байхдаа хамаагүй зүйл ярьчих гээд байсан учраас  илүү үг чалчаад байхгүйн тулд өөртөө байнга сануулахаар ийм нэр сонгожээ. Мо Янь уран зохиолын стилиэ Хятадын нэртэй зохиолч Лу Синь, Колумбийн зохиолч Габриэль Гарсиа Маркес нарын бүтээлээс гарган авдаг гэнэ.

Мо Янь  57 настай. Хятадын зүүн хойд хэсгийн Шаньдун мужийн хөдөөгийн бөглүү тосгоны ядуу тариачин айлд тэрээр 1955 онд төржээ. Хүүхэд ахуй, залуу нас нь “соёлын хувьсгал”-ын үеэр таарсан өөрөө үнийг “хүмүүсийг үгээр ч, ажил хэргээр ч доош хийж байсан цаг” гэж хэлсэн байдаг. Соёлын хувьсгалын үеэр тэрээр сургуулиа хаян үйлдвэрт ажиллаж, дараа нь Хятадын ардын чөлөөлөх армид алба хаасан байна.

Армид байхдаа л Мо Янь бичиж эхэлсэн гэдэг. Түүний “Falling Rain on a Spring Night” хэмээх анхны роман 1981 онд хэвлэгдсэн.

Японы арми Хятадын зүүн хойд хэсэгт нэвтэрсэн тухай “Улаан гаолян” туульс роман нь 1987 онд гарсан байна. Тэр жилдээ уг романаар найруулагч Чан Имоу кино хийж, зохиогч нь Хятадаас гадна гадаад улсуудад танил болсон. Имоутай найруулагч зохиолчтойгоо 13 жилийн дараа дахин хамтарч “Нэг цагийн жаргал” номоор нь киногоо бүтээсэн.  Сүйт бүсгүйгээ хуурах гэж бүхий л аргаар хичээж буй нэг ядуу эрийн инээдэмтэй түүхийг уг номонд өгүүлдэг.

Мо Ян 15 орчим ном, олон тооны өгүүлэл бичмсэн. Түүний зохиол англи, франц, герман зэрэг олон хэлээр хөрвүүлэгдсэн байна. Харин рос хэлээр зөвхөн зохилынх нь хэсгээс гаргаж байжээ.

“Зандан тамлалт” гэх Мо Янийн роман Франкфуртын номын яармаг дээр сэтгүүлчдийн анхаарлыг аргагүй л татаж байна

Мо Янийн ихэнх зохилын үйл явдал түүний төрөлх тосгон Гаомид өрнөдөг. Зохиолын гол баатруудын дүрийг ч тосгоныхноосоо олдог. Ардын түүх, ардын аман зохиол, ардын үндэс суурь нь түүний бүтээлийн үндэс болдог гэж Нобелийн хороо онцгойлон тэмдэглэсэн юм. Мо Янь өнөөгийн Хятадад нэлээд алдаршаад байгаа “үндсээ хайх  уран зохиол” гэсэн чиглэлийн гол төлөөлөгч.

Уг урсгалын  төлөөлөгчид нь Мо Янийн хэлснээр “социалист реализмын дарамт болсон ачааг” авч хаяж чадсан бөгөөд барууны уншигчдад “ид шидийн реализм” гэж нэрлэгдсэн бүтээлүүдээрээ романтик, ид шидийн ертөнцийг бий болгож чаджээ.

Мо Янийн Нобелийн шагналд найман сая швед крон буюу 1,2 сая ам.доллар дагалдана. Харамсалтай нь дэлхийн эдийн засгийн хямрал Нобелийнхнийг дайрч шагнал өнгөрсөн жилийнхээс 200 мянган доллараар хасагдаад байгаа юм.

Өмнө нь хятадуус Парист байнга амьдран хятад хэлээр зохиолоо бичдэг Гао Синзянь 2000 оны шагнал авч байсан юм.

Мо Янь Хятадад байнга амьдардаг бөгөөд 2011 онд Хятадын зохиолчдын хамгийн хүндтэй Мао Дунийн шагнал хүртсэн. Нобелийн хорооны шүүгчдийн “мансуурлын реализм” гэж нэрлэсэн зөгнөлт хурц сэдэвтэй зохиолоороо Мо Янь цензурээс хязгаараас тойрохоор Янь хичээдэг. Гэхдээ үүнийгээ тун чадварлагаар илэрхийлж цензур уран зохиолд хор хөнөөлгүй гэж үздэг хэлдэг. “Хязгаарлалт эсвэл цензур нь уран бүтээлд ашигтай” гэж тэрээр өмнө нь ярьж байжээ.

Мо Янь энэ жилийн Нобелийн шагнал авна гэж таамаглаж байсан хүмүүсийн нэг. Гэхдээ Японы зохиолч Харүки Мураками энэхүү шагналыг авах хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан. Дараа нь Мо Янь Канадын Мунро, Унгарын  Петер Надаш, Ирландын Уильям Тревор болон Мо Янь нар нэрлэгдэж байсан юм. Энэ жилийн Нобелийн шагналд 215 зохиолчийн нэрийг дэвшүүлсэн. Өнгөрсөн оны Нобелийн уран зохиолын шагналтнаар Шведийн яруу найрагч Томас Транстрёмер шалгарсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж