
УИХ-ын гишүүдийн өргөн барьсан зарим хуулийн төслийг буцаах тухай дээрх төслөөр орж ирж байгаа юм байна. Тиймээс гишүүд өөрсдийн өргөн барьсан хуулийн төслийг буцааж байгаад шүүмжлэлтэй хандаж байр сууриа илэрхийлэв.
Тухайлбал, Н.Батбаяр “Орон нутгийн сонгуулиар сумын Засаг даргыг ИТХ нь биш олон нийтээрээ сонгодог байя гэсэн хуулийн төслийг хэлэлцэж эхлээгүй байж яагаад буцааж байгаа”-г тодруулахад Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж “Орон нутгийн сонгуулийн хуулинд холимог системээр явуулах болсон. Түүндээ тусгасан учраас энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй” гэсэн тайлбар өгсөн юм.
Мөн Д.Оюунхорол гишүүн “Минй өргөн барьсан хоёр ч хуулийн төслийг буцаах гэж байна. Хамгийн гол нь Гэр бүлийн тогтвортой байдлын болон Төрийн албаны хуулиудыг буцааж болохгүй. Гэр бүлийн тогтвортой байдал өнөөгийн нийгэмд ямар хэрэгцээтэй байгааг судалж, боловсруулсан төсөл юм. Яагаад үүнийг буцаасан юм бэ” гэдгийг тодруулахад Хууль зүйн байнгын хорооны дарга “Гэр бүлийн тухай хууль, Төрийн албаны хуулиудыг өргөн барьсан гурван гишүүнээс хоёр гишүүн нь УИХ-ын гишүүнээр сонгогдоогүй. Өөрөөр хэлбэл, олонхийх нь бүрэн эрхийн хугацаа дууссан учраас хуулийн төслийг буцаасан” гэв. Энэ мэт УИХ-ын гишүүд өөрсдийн өргөн барьсан хуулийн төслийг асуулгүйгээр шууд хасч байгаа эсэргүүцссэн учраас Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж горимын санал гаргалаа. Байнгын хороо эргүүлэн татах төслөөр горимын санал гаргахдаа “Хуулийн төсөл санаачилсан гишүүдийг өөрсдийнх нь дэргэд эргүүлэн татах эсэхийг шийдвэрлэж байя гэсэн санал гаргасан. Энэхүү горимын саналаар санал хурааж 52 хувийн саналаар Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай” хуулийн төслийг эргэн татаж, хуулийн төслүүдийг санаачилсан УИХ-ын гишүүдээс санал авсны дараа эргүүлэн татахаар болсон. УИХ-ын чуулганы хугацаа завсарлаж, 15.00 цагт үргэлжлэхээр боллоо.