
Хонгконгийн хөрөнгийн бирж нь сүүлийн хоёр жилийн турш дэлхийн топ IPO гаргагчаар шалгарч санхүүгийн зах зээл дээр хөрөнгө босгох сонирхолтой Азийн компаниудын шилдэг сонголт болох болсон. Одоогоор тус биржид уул уурхай, эрчим хүч, байгалийн баялгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 250 гаруй компаниуд бүртгэлтэй байна. Өнгөрсөн жилийн байдлаар 108 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг тус бирж дээрээс татжээ. Хонгконгийн хуулийн систем нь олон улсын стандарт, шилдэг туршлага дээр тулгуурласан байдаг ба жижиг компаниудад ч хөрөнгө татахад таатай орчин болдог гэнэ. Тиймээс тэд Монголын компаниудыг татаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.
Б.БЯМБАА