Хөдөлмөрийн гурван талт хэлэлцээр болно

Хуучирсан мэдээ: 2011.04.03-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн гурван талт хэлэлцээр болно

Хөдөлмөрийн гурван талт хэлэлцээр өнгөрсөн пүрэв гаригт болох байсан ч Ажил олгогч эздийн холбооноос төлөөлөл ирээгүй тул хойшлуулж, маргааш буюу даваа гаригт хийхээр болсон байна. Тус гурван талт хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудлыг авч хэлэлцэх аж. Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос тавьж буй шаардлагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх бололцоотой хэмээн үзэж байгаа юм. Тодруулж хэлбэл, одоогийн 108 мянган төгрөгийг 216 мянган төгрөгт хүргэх бүрэн бололцоотой гэжээ. Түүнчлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбоотой судалгааг хийсэн байна. Үүнийгээ харин гурван талт хэлэлцээрийн үеэр танилцуулах гэнэ. Гэхдээ Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудалд нэлээд болгоомжтой хандаж буй гэх мэдээлэл байгаа юм.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж