Улаанбаатарт 2 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 2 хэм хүйтэн байна

Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, Говь талын нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 1-3 градус хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж