Оюутны спорт, урлагийн наадам болно

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Оюутны спорт, урлагийн наадам болно

Зүүн бүсийн оюутны спорт урлагийн III их наадам Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо энэ сарын 15-17-ны өдрүүдэд болох гэж байна. Тус наадмыг Монголын оюутны спортын холбоо, Зүүн бүсийн оюутны холбооноос хамтран зохион байгуулж буй бөгөөд наадамд Дорнод дээд сургууль, Дорнод аймгийн Шаталсан Сургалттай Техник Технологийн Сургууль (ШСТТС), Дорнод аймаг дахь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ШУТИС-ийн харъяа Сүхбаатар аймгийн ТИСургууль, Хэнтий аймаг дахь МСҮТ, Хэнтий аймгийн Бор-Өндөрийн Уул уурхайн сургууль, ЭМШУИС-ийн харъяа Дорноговь аймгийн Анагаах ухааны коллеж зэрэг сургуулиудын 200 гаруй оюутан залуус оролцоно. Зүүн бүсийн оюутны их наадам спорт,  урлаг, оюутны эрдэм шинжилгээний бага хурал гэсэн төрлөөр явагдах юм байна. Харин спортын наадам нь  сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, модон бөмбөг, нийтийн гүйлт, үндэсний бөх гэсэн төрлүүдээр болох ажээ.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж