
Уг айлчлалын зорилго нь Монгол Улсад хэрэгжүүлж байгаа ОҮИТБС- ын ололт амжилтыг улам бататгаж, шинэ шатанд гаргах, санаачилгын үр өгөөжийг олон нийт, нутгийн ард түмэнд түлхүү хүргэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход арга зүйн дэмжлэг үзүүлэхэд оршиж байна. Мөн Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ОҮИТБС-ын зарчим стандартыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, алтны үйлдвэрлэл, хадгалалт, борлуулалт болон тусгай зөвшөөрлийн арилжаанд ил тод байдлыг бүрдүүлэх, эрдэс баялгийн экспортыг “нэг цонх”- ны бодлогоор хэрэгжүүлэхээр заасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд тус айлчлал чухал түлхэц болох тухай албаныхан онцолж байна.
У.БОЛОР