“Маск” продакшнаас дөрвөн СТА төрлөө

Хуучирсан мэдээ: 2011.04.02-нд нийтлэгдсэн

“Маск” продакшнаас дөрвөн СТА төрлөө

Монголын хошин урлагийн салбарт хүчин зүтгэж яваа “Маск” продакшн өчигдөр буюу инээдмийн баярын өдрөөр таван нас хүрчээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд олон шилдэг уран бүтээлээрээ үзэгчдэд инээд хөөр, баяр баясал бэлэглэсэн “Маск”-ийнхан таван жилийн ойн баяраа UB Palace-ын концертын их танхимд үзэгчидтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлсөн юм. Тэдний ойн баярт хошин урлагийн салбарын “хууччуул”-аас гадна “Тусгай салаа” киноны Дэндэвийн дүрээр олны танил болсон жүжигчин, дуучин Т.Эрдэнэбаяр, дуучин Л.Банзрагч, Л.Болдбаатар, “Motive” хамтлаг гээд олон уран бүтээлчид хүрэлцэн ирж, баярыг нь хуваалцсан. “Маск” продакшныханд энэ өдөр давхар баяр тохиож, тус хамтлагийн саундмастер Б.Энхсайхан, анх байгуулагдсан цагаас нь хүчин зүтгэж буй жүжигчин Ш.Жавхлан болон Д.Дэлгэрсайхан, А.Гэрэлцэцэг нар Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа. Тус хамтлагийн таван жилийн ойн тоглолтод Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны мэргэжилтэн хүрэлцэн ирж, шинэхэн СТА-уудад тэмдгийг нь гардуулан өгсөн юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж