Хоёр эмнэлгийг нэгтгэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Хоёр эмнэлгийг нэгтгэнэ гэв

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын чуулганы хуралдаанаар 2013 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед Хууль зүйн яамны харьяа Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгийг нураах гэж байна гэсэн ташаа ойлголт яваад байгааг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин онцлоод, 2013-2014 онд Хууль зүйн салбарт ямар шинэчлэл, өөрчлөлт хийх талаараа танилцуулсан юм.

Хууль зүйн яам 2013-2014  онд шүүх, хууль, цагдаагийн байгууллагын дэд бүтцийг хөгжүүлэх томоохон төсөл хэрэгжүүлэх аж. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин  “Энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд төрийн тусгай төв эмнэлгийн барилгыг нурааж, хаах гэж байна гэсэн буруу ойлголт яваад байна.  Цэргийн төв госпитал, Төрийн тусгай төв эмнэлэг хоёр хоёул улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулдаг. Энэ хоёр байгууллага хоёулаа ижил хэмжээний буюу 20 сая ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмж шаардлагатай гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна. Ингэхдээ Цэргийн төв госпиталын удирдлагууд Төрийн тусгай эмнэлэгээр үйлчлүүлдэг цагдаа, шүүхийн байгууллагын өвчтөнүүдийг тус эмнэлэгт эмчлэх бүрэн боломжтой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тиймээс эрх ашгийн зөрчилтэй хоёр эмнэлгийн үйл ажиллагааг нэгтгээд, 20 сая ам.долларын үнэтэй тоног төхөөрөмж нэгийг авч өгөөд, харин өөр нэг тоног төхөөрөмж авах 20 сая ам.долларыг эрүүл мэндийн өөр салбарт зарцуулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс энэ эмнэлгийг нэгтгэж, зардлыг багасгах асуудал байгааг зөвөөр ойлгох хэрэгтэй” гэлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж