
Түүнчлэн энэ үеэр эрүүл мэндийн даатгалын талаарх иргэд, даатгуулагчдын мэдлэг, ойлголтыг судлах, ач холбогдлыг таниулах юм байна.
Аяны нээлтийг өнөөдөр Улсын I төв эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хийсэн бол маргааш Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, аймгийн нэгдсэн эмнэлгүүд, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүдэд зохион байгуулах гэнэ. Аяны хүрээнд:
- Даатгуулагчдад зориулсан булан ажиллуулж, иргэд, даатгуулагчдын сонирхсон асуултад хариулт зөвлөгөө өгч, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний чанарын талаар бэлтгэсэн асуултаар санал асуулга авч боловсруулан дүгнэнэ.
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын I төв эмнэлэг, Сонгинохайрхан, Найлайх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл дээр Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан өргөн барьсан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, оролцогчдын санал хүсэлтийг авна.
- Мөн эмийн сангийн булан ажиллуулж, иргэд даатгуулагчдын цусны даралтыг хэмжих, витаминжуулах ажлыг өрнүүлэх төдийгүй, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх юм байна.
У.БОЛОР