Нийслэлийн АН-ын хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.04.02-нд нийтлэгдсэн

Нийслэлийн АН-ын хуралдаан өндөрлөлөө

Нийслэлийн АН-ын хуралдаан “Discover Mongolia” төвд болж өндөрлөлөө. Энэхүү хуралдаанаар намын дотоодод болж буй үйл явдал, мөн 2012 оны парламентын сонгуулийн үед хэрхэн ажиллах тухай хэлэлцлээ. Нийслэлийн АН Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт дотоод маргаантай байсан. Харин Чингэлтэй дүүрэг дотоод маргаанаа эвээр шийдсэн бол Баянзүрх дүүргийн хувьд маргаантай асуудлаа шийдэж илүү тамгаа АН-ын дарга Н.Алтанхуягт хүлээлгэн өгч Д.Пүрэвдаваа дүүргийн намын дарга болсон.  Одоогоор Хан-Уул дүүргийн АН дотоод маргаантай асуудлаа шийдээгүй байгаа. Хурлын үеэр Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж Хан-Уул дүүргийг маргаантай асуудлаа шийдэхийг анхааруулжээ.
Үүний дараагаар Нийслэлийн Ан-ын Зөвлөлдөх хорооны тэргүүлэх гишүүд болон Хяналтын салбар хорооны гишүүдийг сонгосноор хуралдаан өндөрлөлөө.

Б.АЛТАНСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж