Яармагт баригдах шинэ хорооллын усан хангамжийг шийднэ

Хуучирсан мэдээ: 2011.04.02-нд нийтлэгдсэн

Яармагт баригдах шинэ хорооллын усан хангамжийг шийднэ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Нисэх яармагт байгуулах орон сууцны шинэ хорооллын цэвэр усан хангамжийн асуудлыг БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/ шийдэхээр боллоо. БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Зүүн Азийн цаг уурын түншлэл хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсад “Яармаг орчмын орон сууцны шинэ хорооллын усан хангамж” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд  КОЙКА байгууллага нийт 22,6 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх аж. 2011-2013 он хэрэгжүүлэх энэхүү төслөөр Яармагт бага оврын усан цахилгаан станц барих, нарны сэргээгдэх эрчим хүчийг ашигласан усан хангамжийн системийг суурилуулах, ундны усны Мастер төлөвлөгөөг боловсруулах, тоолуургүй айл өрхүүдэд тоолуур суурилуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.
Уг төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ундны усан хангамжийг сайжруулж, ундны усны үр ашиггүй зарцуулалтыг бууруулаад зогсохгүй сүүлийн үед эрчимтэй явагдаж буй цаг уурын өөрчлөлтийг даван туулахад багагүй хувь нэмэр оруулна гэж талууд үзэж байгаа юм.

Ш.ОЮУНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж