Нийслэлийн эрүүл мэндийн газраас гэр хорооллын иргэдийн ундны ус болон, нийтийн халуун усны хүрэлцээ, эрүүл ахуйн талаар судалгаа хийжээ. Судалгаагаар гэр хорооллын иргэдийн 54 хувь нь нийтийн халуун усны газарт очиж усанд ордог гэсэн бол 18 хувь нь халуун устай орон сууцны айлд очиж усанд ордог гэжээ. Мөн асуулгад оролцсон иргэндийн 20 хувь нь долоо хоногт тогтмол усанд ордог, 12 хувь нь долоогоос 14 хоногт усанд ордог гэж хариулжээ.
Тиймээс гэр хороололд нийтийн халуун усны газар шинээр барьж байгуулах хэрэгтэй гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Байгальмаа хэлэхдээ “Гэр хорооллын өрхийн 41 хувь нь нийтийн халуун усны газар дутагдалтай байна. Судалгаанд хамрагдсан нийт өрхийн 81 хувь нь долоогоос дээш хоногт усанд ордог нь хувийн ариун цэвэр сахих нөхцөл хангагдаагүй гэсэн үг. Тиймээс гэр хороололд нийтийн халуун усны тоог нэмэгдүүлэх шаардлагатай” гэв.
Мөн гэр хорооллын нийт иргэдийн 45 хувь нь усан сангаас, 34 хувь нь цэвэр усны хоолойгоор дамжих худгаас, таван хувь нь зөөврийн ус, хоёр хувь нь хашаандаа хувийн худагтай, 173 өрх булаг шандны ус хэрэглэдэг байна.

Ш.Чимэг