“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ хуралдаж байна

Төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-дөө хандан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөгдөх хүсэлт гаргаж байгаа талаар бид мэдээлсэн. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ын хурал 11.00 цагт эхлэв. Үүгээр Б.Энэбишийн ажлаас халагдах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх юм. Монголд төдийгүй дэлхийд томд тооцогдох Тавантолгойн орд газарт олборлолт явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар хэнийг томилох бол гэсэн асуулт мэдээж анхаарал татаж байгаа. Тийм ч учраас хуучин захирлыг өргөдлөө өгөхтэй зэрэгцээд шинэ захирлын талаар таамаг дэгдэж байна. Захирлаар Кёкүшюзан Д.Батбаярыг томилж байгаа тухай яриа дэгдсэнд Б.Энэбиш захирал “Гүйцэтгэх захирлаар жаахан мяраалаг хүн байх ёстой гэсэн жишиг тогтсон бол болохгүй гэх газаргүй” гэж хошигножээ.

Харин яг одоо ТУЗ хуралдах зуур “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь томилогдож магадгүй гэсэн яриа тархаад байна.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж