
“Чингис хаан” ном маань одоогоор хоёрдугаар шатандаа Карен Маригийн “Сүүдрийн халуурал” хэмээх номтой өрсөлдөж байна. Хоёрдугаар шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 4 хүртэл (Монголын цагаар дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал) үргэлжлэх бөгөөд Амазан.ком-ын охин компани болох Аудио номын www.audible.com/tournament хаягаар орж интернет хэрэглэгч Чингис хаанаа дээдлэгч хэн бүхэн саналаа өгч болно. Энэхүү шилдэг номыг шалгаруулах тэмцээний дараагийн шатууд энэ 4,5 сард дараах хуваариар болж шилдэг номын шалгаруулах юм байна.
3-р шат, IV сарын 5 – 12, Чингис хаан ном ялбал ахин саналаа өгөөрэй.
4-р шат, IV сарын 12 – 19, Чингис хаан ном ялбал ахин саналаа өгөөрэй.
5-р шат, IV сарын 19 – 26, Чингис хаан ном ялбал ахин саналаа өгөөрэй.
Дашрамд дурдахад эрдэмтэн профессор Жак Уэдэрфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” ном маань анх 2004 онд АНУ-д хэвлэгдэн гарсан даруйдаа Нью-Иорк Таймс-ын “Шилдэг борлуулалттай (New York Times Best Seller) номын жагсаалтад албан ёсоор орж, одоогоор ОХУ, Турк, Грек, Хятад, Тайланд, Япон, Өмнөд Солонгост орчуулагдан хэвлэгдэж, дэлхийн уншигчдад Чингис хаан өнөөгийн бидний ертөнцөд ямар их хувь нэмэр оруулсан гайхамшигтай хүн байсаныг таниулж байна. Энэ ном олон мянган номоос “Уншигчдын таашаалд нийцсэн ном” төрөлд шалгаран өрсөлдөж байгаа нь энэхүү номыг дэлхийн уншигчид хэрхэн таашаалтай хүлээж авч буйг илэрхийлсэн явдал яах аргагүй мөн.
Монголчууд та бүхнийг энэ номонд санал өгөхийг уриалж байна.
Санал өгөх заавар
1. www.audible.com/tournament
2. Customer Favorites буюу үндсэн цэсийн доор байгаа саарал өнгийн 5-р цэсэн дээр дарна.
3. View Matchup буюу хуудсаа доош гүйлгээд баруун доод буланд буй Чингис хаан номын зургийн урд талын View Matchup гэсэнд орно. (Анхаар! Номын зурган дээр дарах хэрэггүй)
4. Vote on This Matchup буюу хуудсаа доош гүйлгээд 2 номын зургийн хамгийн доор буй Vote on this Matchup өргөн том холбоос руу орно. (Анхаар! Номын зураг болон Add to Cart линк рүү орох хэрэггүй)
5. Vote буюу тусдаа цонхонд буй 2 номоос доод талд буй GENGHIS KHAN гэсэн нүдийг сонгоод Vote дээр дарна.
(Мэдээлэлийн
эх сурвалж medeelel.com)