ТТГ өөрийн ажиллагааг Ливид эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.02-нд нийтлэгдсэн

ТТГ өөрийн ажиллагааг Ливид эхлэв

АНУ-ын Тагнуулын төв газар бүлэг хүнийг Ливийн зүүн хэсэг рүү илгээсэн тухай NPR мэдээлсэн байна.

АНУ-ын тусгай албаныхан эвслийн нисэх хүчний довтолгооны тухай мэдээлэл цуглуулж байгаагаас гадна орон нутгийн  босогчдыг сургах ажилд оржээ.

“ТТГ ливичуудыг буудах, дайтах болон наад захын сахилга дэг журамд сургаж байна” хэмээн Каираас уг радиогийн сурвалжлагч мэдээлсэн байв. Сөрөг хүчин эвлэрэх саналаа Каддафид хүргэсэн ба Засгийн газрын цэрэг хотуудыг орхин гарах, ливичуудад чөлөөтэйгээр үзэл бодлоо илэрхийлэх эрхийг олгох, гадаадын хөлсний цэргийнхнийг Ливиэс гаргах зэрэг гол нөхцөлийг дурьдсан байлаа. Гэвч Каддафи уг саналыг хүлээн авсангүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж