Америкийн генерал Жон Аллен 2013 оны эхээр НАТО-гийн хүчний нэгдлийн командлагч болно гэж лхагва гаригт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панеттагийн мэдээллээс үндэслэн Франс Пресс агентлаг дамжуулав.
Умарт Атлантын нэгдсэн зэвсэгт хүчний өнөөгийн командлагчаар 2011 оны долдугаар сараас хойш АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний адмирал Жеймс Ставридис ажиллаж байгаа.
Одоо Аллен Афганистан дахь НАТО-гийн болон Аюулгүй байдлыг хангах олон улсын хүчний (ISAF) командлагч. Түүний энэ албан тушаалд 2013 оноос АНУ-ын Тэнгисийн явган цэргийн хурандаа генерал Жозеф Данфорд (Joseph Dunford) ажиллах гэнэ. Аллен ирэх жилийн хавар Кубулаас яван НАТО-гийн цэргийн командлалыг авах ажээ. Хурандаа генерал Аллен мөн Данфорд шиг АНУ-ын Тэнгисийн явган цэргийн офицер бөгөөд Ирак, Афганистанд байлдааны даалгавар биелүүлж иржээ.