Германы баячуудын чансааг гаргав

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Германы баячуудын чансааг гаргав

Хамгийн баян 100 немцийн хөрөнгө сүүлийн жилд дунджаар дөрвөн хувиар өсчээ. Чансааны эхний хоёрт өмнөхийн адил Aldi гэх хямд супермаркетуудын сүлжээг үндэслэгчдийн гэр бүл ба хамтран эзэмшигчид бичигдсэн байна.

Германы хамгийн баян хүмүүст евро бүсийн өрийн хямрал нөлөөлөөгүйгээр барахгүй харин ч хөрөнгө нь өсчээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад хамгийн баян 100 хүний хөрөнгийн нийлбэр дөрвөн хувиар нэмэгдэн 319,85 тэрбум евро болсон байна. Энэ тухай Германы “Manager Magazin” сэтгүүл аравдугаар сарын 9-ний дугаартаа өгүүлсэн байна.

Супермаркетууд-дискаунтерийн Aldi сүлжээний гэр бүлийн тэргүүн, 17,2 тэрбум еврогийн хөрөнгөтэй 92 настай Карл Альбрехт (Karl Albrecht) чансааны нэгд бичигдэв.

Түүний ах 2010 онд нас барсан Тео Альбрехтийн (Theo Albrecht) залгамжлагч нар 16 тэрбум евроны хөрөнгөтэй. Бертольд Альбрехт, бага Тео Альбрехт (Berthold Albrecht, Theo Albrecht jr.) нар Aldi Nord компанийн эзэд ажээ.

BMW-гийн хамтран эзэмшигч нь хамгийн баян эмэгтэй

Гуравт, бөөний дискаунтерийн салбарын Lidl супермаркетийн сүлжээний эзэн Дитер Шварц (Dieter Schwarz) 12 тэрбум евротой гээд нэрлэгдэв. Германы хамгийн баян эмэгтэй нь авто  машины үйлдвэрлэлийн BMW концерний хамтран эзэмшигч Сюзанне Клаттен (Susanne Klatten) боллоо. Тэрээр чансааны тавдугаарт бичигдсэн байна.

Эхний арав дотор хүнсний Dr. August Oetker концерний эздийн төлөөлөгчид, Otto,  Wоrth худалдааны концерний эзэд багтжээ. Schlecker гэх хямд галантерейн дэлгүүрүүдийн ядуурсан сүлжээний эзэд Шлекерийн овгийнхон жилийн азгүйчүүд нь болов. Дампуурлын дараа түүний гэр бүлийн хөрөнгө 1,9 тэрбумаас 40 сая евро болтол буурчээ.

SAP гэдэг программ хангамж үйлдвэрлэгчийг үндэслэгч, хамтран эзэмшигчид хөрөнгөө хамгийн ихээр нэмэгдүүлж чадав. Хассо Платтнер (Hasso Plattner),  Дитмар Хопп (Dietmar Hopp) нар хөрөнгөө 15-17 хувиар ихэсгэжээ.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж