Кот-д’Ивуарт 800 хүн үрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.02-нд нийтлэгдсэн

Кот-д’Ивуарт 800 хүн үрэгдлээ

Кот-д"Ивуарын баруун хэсгийн Дюкуэ (Duekoue)  хотын төлөөх тулалдаанд наад зах нь 800 хүн үрэгдсэн тухай Agence France Presse энэ бямба гаригт мэдээлэв.

Хотын төлөөх байлдаан мягмар гаригт болж өнгөрсөн ба Улаан загалмайн ажилтнууд хотод пүрэв, баасан гаригт ирж ажилласан байв.

Сануулахад, тус оронд сонгуульд ялсан сөрөг хүчний ерөнхийлөгч Алассан Уаттара, албан тушаалаа өгөхгүй байгаа ерөнхийлөгч Лоран Гбагбо хоёрын талынхны хооронд байлдаан болж байна. Тус орны томоохон хот Абиджаны хэсэг Гбагбогийн талынхны гарт, сөрөг хүчин Кот-д"Ивуарын бусад томоохон хот, тэдний тоонд нийслэл Ямусукро, Сан-Педро боомт зэрэгт хяналтаа тогтоожээ. Гуравдугаар сарын 31-нд франц иргэдийг Гбагбогийн талынхнаас хамгаалах зорилготой Францын 1000 цэрэг тус оронд нэвтрэн оржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж