Шашны хэт даврагчид гадаадынхны толгойг авав

Хуучирсан мэдээ: 2011.04.02-нд нийтлэгдсэн

Шашны хэт даврагчид гадаадынхны толгойг авав

Афганистаны Мазари-Шариф хотын НҮБ-ын төлөөлөгчдийн салбарт гадаадын иргэд амиа алдлаа. НҮБ-ын төлөөлөгчийн мэдээгээр найман хүний толгойг тасдсан байна. Тэдний тоонд Норвеги, Румын, Шведын иргэд оржээ. Мөн арав орчим хүн шархадсан гэнэ.

Флорида мужийн евангелист лам Уэйн Сапп өнгөрсөн сарын 20-нд карон судрыг шатаасан үйлдэл хийсэн нь лалынхны дургүйцлийг төрүүлсэн байна. 

Баасан гаригт Мазари-Шариф ба бусад хотод эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд жагсагчдын хэсэг НҮБ-ын салбарын байрь дайран орж, ”аллах акбар” гэж хашгиран гадаадынхны хоолойг хэрчжээ. Дөрөвдүгээр сарын 2-ны өглөө лалын хоёр дайчин Кабул хотын “Феникс” гэх НАТО-гийн баазад халдахаар оролдсон байна. НАТО-гийн гурван цэрэг шархдсан ба довтолгоо хийсэн лалын хоёр дайчинг устгажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж