Ху овогтон Ху Жинтаог залгамжлах уу?

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Ху овогтон Ху Жинтаог залгамжлах уу?

Хятадын дарга Ху Жинтаогийн залгамжлагчаар тодрох хамгийн өндөр магадлалтай хүнээр Өвөрмонголын коммунист намын нарийн бичгийн дарга Ху Чинхуа хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

Арван жил тутамд улсынхаа удирдагчийг сонгодог энэ их гүрэн ирэх арваннэгдүгээр сард болох Коммунист намын их хурлаар Ху Жинтаог залгамжлах хүнийг сонгох юм. Гадаадын эх сурвалжууд ч дээрх асуудалд хэдийнэ анхаарлаа хандуулж эхэлжээ. Тэдний зүгээс Хятадын дараагийн удирдагчийг Ху Чинхуа байх магадлалтай хэмээн нэрлэж байна. Учир нь түүнийг Хятадын өөртөө засах муж улс болох Өвөрмонголыг сүүлийн хэдэн жилийн хугацаанд бүх талаар нь хөгжүүлж чадсан, чадварлаг улстөрч хэмээн үнэлдэг ажээ.

Ху Чинхуаг хэрэв Хятадын удирдагчаар сонгогдвол тус улсын дотоодын нэн тэргүүний шийдвэрлэвэл зохих асуудал, тэр дундаа эдийн засаг, хүрээлэн буй орчин, баян хоосны ялгаа, аж үйлдвэрийг дэмжих гэх мэт асуудалд улстөрчийн торгон мэдрэмжтэй хандаж, асуудлыг шийдвэрлэх туршлагатай хэмээн Хятадын нөлөө бүхий улстөрчид үзэж байгаа тухай “Ройтерс” мэдээлжээ. Өнгөрсөн хугацаанд Ху Чинхуа овог нэгт Ху Жинтаотой хамгийн ойр байсан, Коммунист намын нөлөө бүхий улс төрчдийн нэг аж.

Түүнчлэн Ху Чинхуаг өвөрмонголчууд төдийгүй хятадууд Түвдийн асуудлыг нааштайгаар шийдэхэд байр сууриа итгэл үнэмшилтэй илэрхийлдэг улстөрч гэдгээр нь Хятадын ард түмэн сайн мэдэх. Өдгөө 49 настай Хуг дэмжигчид Шанхай, Чунцин гэх мэт Хятадын томоохон хотуудад нэмэгдсээр байгаа гэнэ.

Ху Чинхуа 1983 онд Коммунист намын гишүүнээр элссэн бөгөөд Хятад Түвдийн харилцааг нааштайгаар шийдвэрлэхэд одоогийн удирдагч Ху Жинтаогийн  хамгийн ойрын туслагчийн нэг гэнэ. 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж