“Христийнхэн ба лалын аймшигт дайн гарна”

Хуучирсан мэдээ: 2011.04.02-нд нийтлэгдсэн

“Христийнхэн ба лалын аймшигт дайн гарна”

Фото: REUTERS
Ливийн Жамахирийн лидер Муаммар Каддафи “Газар дундын тэнгисийн бүсийн нийтлэг сонирхлыг эвдэж буй эвслийн орнуудын удирдагч нар огцрох ёстой” гэж шаардлаа. Каддафийн мэдэгдлийг Ливийн ЖАНА агентлаг дамжуулжээ.

“Эдгээр солиотууд бид бүгдийг дундад зууны харанхуй бүдүүлэг үед оруулах гэсэн аюултай дайныг эхлүүлсэн юм. Тэд удалгүй хяналтаа алдана. Олон улсын хууль дүрмийг барин мөрддөг хүмүүсийг барууны орны ард түмэн удирдагчаараа сонгох ёстой. Үүний эс хийвээс дэлхий ертөнц тун удалгүй лалынхан ба христийнхний хоорондын аймшигт дайны гэрч болно” хэмээн тэр хэлжээ.

Энэ үеэр Каддафийн хүү Сейф Исламын талын нууц элч Лондонд ирж эцгийгээ төрийн эрхээс зайлуулан эрх мэдэлдээ үлдэх талаар нууц хэлэлцээр хийсэн тухай яриа гарч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж