
Зүүн Африкт орших Уганда улс Их Британиас тусгаар тогтносны 50 жилийн ойн баяраа энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Баярын арга хэмжээнд Африкийн улс орнуудын нөлөө бүхий удирдагчид оролцсон гэнэ. Уганда улс 1962 онд Их Британиаас тусгаар тогтносон бөгөөд урт удаан түүхэн цаг хугацааны явцад олж авсан нийт ард түмний баяраа ийнхүү хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байгаа аж. Ардчилсан Засаглалтай тус улсын Ерөнхийлөгч Евери Мусевени 1986 оноос хойш одоог хүртэл төрийн эрхийг барьж буй. Тэрээр өөрийн улсын түүхэнд хамгийн удаан хугацаагаар төрийн эрхийг барьж буй улстөрч бөгөөд ирэх 2016 онд тус улсын ээлжит Ерөнхийлөгчийн сонгууль болох юм. Уг сонгуулиар Угандагийн хүчирхэг намууд Еверитай өрсөлдөхүйуц улстөрчийг одооноос бэлтгэж байгаа бөгөөд олон улсын ажиглагчдын үзэж байгаагаар тэрээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал маш бага байгаа аж. Их Британиас анх долоон сая хүнтэй тусгаар тогтнож байсан Уганда улс өдгөө 34 сая хүн амтай гэнэ.
Э.АНХТУЯА