
Германаас үзүүлэх туслалцаанд хоёр төслийн талаар өгүүлж буй. Төслийг 30 сая еврогоор санхүүжүүлэх тухай Грекийн ерөнхий сайд Антонио Самарастай хэлэлцээр хийсний дараа канцлер мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Ангела Меркель Грекийн шинэчлэлийн ажлыг сайшаав. Тэрбээр шинэчлэлийн хурд нэмэгдсэн хэмээн дүгнэжээ.
"Хонгилын үзүүр дэх гэрэл"
Германы канцлер онцлохдоо, тус орны хүн ам ямар хүнд нөхцөлд байгааг мэдэж байна гэв. Гэхдээ тэр Грекийн орсон “хүнд” зам амжилтад хүргэнэ гэдэгт итгэж буй гэнэ. “Энэ бол урт зам, гэхдээ хонгилын үзүүр дэх гэрлийг харж чадна гэж бодож байна” хэмээн канцлер нэмэн хэлэв.
Грекийн зээлдүүлэгч нар Европын комисс, Европын төв банк, Олон улсын валютын сан гэсэн гурвалын тайлан хэзээ бэлэн болохыг Меркель хэлж чадсангүй. “Гурвалын тайлан бэлэн болмогц хэвлэнэ. Энэ асуудалд цаг хугацаа биш, тууштай үндэслэл чухал хэмээн канцлер мэдэгдэв. Грекийг евро бүсэд үлдээсэй гэж би хүсч байна гэж Германы Засгийн газрын тэргүүн онцлон хэллээ.
"Грекийн эсрэг бооцоо тавьсан нь хожигдоно"
Уулзалтын үеэр Антонис Самарас Европын групп Грект тусална гэдэгт найдаж буйгаа хэлэв. Түүний хэлснээр хямралаас гарахын тулд Грек хэрхэн тэмцэж байгааг дэлхий даяар ойлгож буй ажээ. Грекийн ард түмний гаргаж буй золиос болон Засгийн газраас байдлыг засахын төлөө хийж буй бүгдэд Европын холбоо, евро бүсийн орнууд хүндэтгэлтэйгээр хандаж байгааг тэр илэрхийлээд бидний дайсан бол хямрал хэмээн Самарас мэдэгдлээ.
Одоо Грекийн хувьд тавьсан зорилгоо биелүүлж, Грекийг өрсөлдөх чадвартай болгох явдал хэмээн тэр онцлов. Залуучуудад ажил өгөх нь чухал гээд Грек олон улсын зээлдүүлэгч нарын өмнө авсан үүргээ биелүүлэн евро бүсэд үлдэхийн төлөө байгааг тэр онцлов. “Грекийн эсрэг бооцоо тавьсан бүгд хожигдох болно” хэмээн Самарас хэлснийг Reuters мэдээлэв.
Самарастай хэлэлцээр хийсний дараа Германы канцлер Грекийн ерөнхийлөгч Каролос Папульяс, мөн түүнчлэн бизнесийн хүрээнийхэнтэй уулзсан байна. Хямрал гарснаас хойш канцлер анх удаагаа Грект алчилсан нь энэ болов.