Португалийн чансаа сонгуулийн өмнө уналаа

Хуучирсан мэдээ: 2011.04.02-нд нийтлэгдсэн

Португалийн чансаа сонгуулийн өмнө уналаа

Олон улсын чансааны Fitch агентлаг Португалийн парламент тарсны дараа тус орны чансааг гурван шатаар буулгав.

Энэ баасан гаригт Португалийн чансааг “А-“-аас “ВВВ-“ хүртэл гурван шатаар буулгажээ. Богино хугацааны чансаа нь ч “F3”-аас “F2” хүртэл буугаад цаашид буурах боломжгүй гэсэн жагсаалтад оржээ.

Өмнөх сард Засгийн газрын санал болгосон хямралын эсрэг арга хэмжээг парламент нь дэмжээгүй учир ерөнхий сайд Жозе Сократеш огцорсон юм. Засгийн газар нь 2012-2013 онд төсвийг алдагдлыг 3,7 хувиар бууруулна хэмээн найдаж байв. Энэ баасан гаригт Португалийн ерөнхийлөгч Анибал Каваку Силва парламентыг тарааж ирэх зургадугаар сарын 5-нд ээлжит бус сонгууль явуулахаар зарласан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж