Монгол ирвэсийг агнахгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.02-нд нийтлэгдсэн

Монгол ирвэсийг агнахгүй

Монголын Засгийн газар амьтан хамгаалагчдын шахалтаар шинжлэх ухааны зорилгоор дөрвөн ирвэс агнах гэж байснаа зогсоосон шийдвэр гаргажээ хэмээн Snow Leopard Network байгууллагын сайтад мэдээлсэн байна.

Ирвэсийг мөхлийн ирмэгт байгаа төрлүүдийн жагсаалтад оруулсан бөгөөд тэднийг агнахыг бүрэн хориглодог. Гэвч хулгайн анчид жилдээ хэдэн арван ирвэс агнадаг байна.

 Snow Leopard Network байгууллагын төлөөлөгчид гуравдугаар сарын 21-нд Монголын Байгаль орчин, аялал жуучлалын сайд Л.Гансүхтэй уулзан өөрсдийн шаардлагыг сонсгосон байна. Энэ уулзалтын дараа Монголын Засгийн газар шинжлэх ухааны зориулалтаар дөрвөн ирвэс агнах гэж байсан шийдвэрээ цуцалжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж