
Ирвэсийг мөхлийн ирмэгт байгаа төрлүүдийн жагсаалтад оруулсан бөгөөд тэднийг агнахыг бүрэн хориглодог. Гэвч хулгайн анчид жилдээ хэдэн арван ирвэс агнадаг байна.
Snow Leopard Network байгууллагын төлөөлөгчид гуравдугаар сарын 21-нд Монголын Байгаль орчин, аялал жуучлалын сайд Л.Гансүхтэй уулзан өөрсдийн шаардлагыг сонсгосон байна. Энэ уулзалтын дараа Монголын Засгийн газар шинжлэх ухааны зориулалтаар дөрвөн ирвэс агнах гэж байсан шийдвэрээ цуцалжээ.