Галт тэргэнд дайруулж гурван хүн амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Галт тэргэнд дайруулж гурван хүн амиа алдлаа

Галт тэрэг автомашинтай мөргөлдсөний улмаас гурван хүн амиа алдсан осол өчигдөр 22.00 цагийн үед Говьсүмбэр аймагт гарчээ. Тодруулбал, Чойр хотоос хойш 30 км-т орших тус аймгийн Баянтал сумын нутаг Лүн гэдэг газар Хэнтий аймгийн харьяат гэр бүлийн гурван хүн Портер маркийн машинтай төмөр замын гармаар гарах гэж яваад сэлгээний галт тэргэнд дайруулж, амиа алджээ.

Хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид ажиллаж байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж