“Michael Learns to Rock” Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

“Michael Learns to Rock” Монголд ирнэ

1990-ээд онд дэлхийн поп ертөнцөд ноёрхож байсан “Michael Learns to Rock” хамтлаг Монголд ирэх нь ээ. Тус хамтлагийнхан Азийн орнуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөж, тоглолтын хөтөлбөрөө хэдийнэ баталжээ. Хөтөлбөр ёсоор тэд ирэх арваннэгдүгээр сарын 29-нд Индонезийн Баликпапан хотоос аялан тоглолтоо эхлүүлж, арванхоёрдугаар сарын 8-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо тоглосноор өндөрлүүлэх аж. Монголын фенүүдтэй уулзах тус тоглолт Улаанбаатар хотноо Яармагийн дэнж дэх “Буянт-Ухаа” цогцолборт арванхоёрдугаар сарын 8-ны үдэш 20.00 цагт болох тухай тус хамтлагийн албан ёсны вэбсайтад мэдээлжээ.

“Michael Learns to Rock” хамтлаг аялан тоглолтдоо сонсогчдын чихэнд хоногшиж, хит болсон “Paint my love”, “25 minutes”, “That’s why (go away)”, “Sleeping child”, “Take me to your heart” зэрэг дуунуудаа эгшиглүүлэхээс гадна удаан хүлээлгэсэн шүтэн бишрэгчдэдээ олон сюрприз дэлгэх гэнэ.

Дашрамд сонирхуулахад, “Michael Learns to Rock” хамтлаг Азид хийх аялан тоглолтоо ирэх арванхоёрдугаар сард дуусгаад түр завсарлаж, ирэх оны хоёрдугаар сараас төрөлх Дани улсаа тойрон аялан тоглолт хийх гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж