Ч.Бат-Эрдэнэ найзынхаа улаан фэн

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Ч.Бат-Эрдэнэ найзынхаа улаан фэн

Монгол Улсын Гавъяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, Соёл тэргүүний ажилтан Д.Намсрайноров хоёр дотнын найзууд. Дуучин Ээнээ саяхны нэгэн өдөр болсон хэвлэлийн хурлын үеэр “Би Д.Намсрайноровын улаан фэн. Ирландад сурч байхдаа найзынхаа дуунуудыг сонсоод, эх орон, газар ус, ижии аав гээд хамгаас хайртай бүхэнтэйгээ уулзсан мэт болдог байлаа. Дуу бүрийг нь сонсох дуртай ч заримыг нь сонсоод, өөрийн эрхгүй хоолой зангирдаг” хэмээн ярьжээ. Дуучин залуу энэ сарын 10, 11-нд болох найзынхаа тайлан тоглолтод зохион байгуулагчаар оролцож байгаа. Тэрбээр уг тоглолтын дараа бие даасан уран бүтээлдээ ханцуй шамлан орж, дуунд дуртай монгол түмнийхээ сэтгэл зүрхийг “дайлаар мордоно” гэсэн шүү.

Эх сурвалж: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж