Сонгинохайрхан дүүргийн дөрвөн иргэн боомоор өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.02-нд нийтлэгдсэн

Сонгинохайрхан дүүргийн дөрвөн иргэн боомоор өвчилжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт малын халдварт боом өвчнөөр дөрвөн хүн өвчилжээ. Одоогоор өвчтөнүүд Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд иргэдийн биеийн байдал сайжирч байгаа гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдэгдлээ. Өвчилсөн иргэдийн талаар илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Боом нь мал амьтнаас хүнд халдварлахдаа өвчтэй малын мах, арьс шир зэргээр дамжин халдварладаг. Иймээс боомоор өвчлөхгүйн тулд иргэд мах, сүү,  сүүн бүтээгдэхүүн хэрэглэхдээ сайтар боловсруулж хэрэглэх, боом өвчнөөр үхсэн малын мах, түүхий эд хэрэглэхгүй байх, өвчтэй малтай ажиллахдаа хамгаалалтын бээлий, хормогч өмсөж, голомтод байгаа иргэд дархлаажуулалтанд хамрагдах шаардлагатайг Нийслэлийн онцгой байдлын газраас анхаарууллаа.

Ш.ОЮУНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж